УОК-оос нийслэлд нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хөл хорио тогтоох санал гаргалаа

УОК-оос нийслэлд нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хөл хорио тогтоох санал гаргалаа

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 31 хүнээс шинээр халдвар илэрсэн. Ингэснээр тус эмнэлэгт нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна.

"Хэдийгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэж, халдвар авсан боловч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүргүүдэд байрлалтай учраас энэ халдвар нэлээд өргөн хүрээтэй, том дэгдэлт гарсан гэж ойлгох хэрэгтэй" гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Нийслэлд ийнхүү халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор УОК хуралдаж нийслэлд ирэх оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хөл хорио тогтоох санал гаргажээ.

Засгийн газар уг саналын дагуу 15.00 цагт хуралдаж албан ёсны шийдвэр гаргах юм. Засгийн газрын шийдвэрийг 16.00 цагаас танилцуулах аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө