ЗГ энэ сарын 23-аас нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

2020-12-21 16:30

ТАНИЛЦ: Нийслэлд тогтоосон 14 хоногийн хатуу хөл хорионы үед ажиллах 15 чиглэлийн салбар

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн саналын дагуу Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Өмнө нь бүх нийтийн бэлэн байдал зарлахад 13 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаа дараах 15 чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг зөвшөөрч байна. Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  4. Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5. Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  6. Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
  7. Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  9. Банк, санхүүгийн байгууллага
  10. Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгай чиг үүргийн байгууллага
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
  13. Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулуах/
  14. Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
  15. Оршуулгын үйл ажиллагаа

2020-12-21 15:23

ЗГ энэ сарын 23-аас нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 31 хүнээс шинээр халдвар илэрсэн. Ингэснээр тус эмнэлэгт коронавирусийн нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Ийнхүү халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор УОК хуралдаж Улаанбаатар хотод ирэх оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хөл хорио тогтоох санал гаргасан байна.

Иймд Засгийн газрын хуралдаанаар УОК-ын дээрх саналыг дэмжсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, 12 дугаар сарын 23-н буюу энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн ирэх нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар удахгүй Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийх бололтой.