Их аварга Какурюү М.Ананд төрсөн нутагтаа амрахаар иржээ

Их аварга Какурюү М.Ананд төрсөн нутагтаа амрахаар иржээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр /2019.07.25/ хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав.

Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэн улам их амжилт гаргахыг ерөөжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм.

Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг болох Сүхбаатар аймагтаа амрахаар төлөвлөсөн аж.