ЗАСГИЙН ГАЗАР: Тэг зогсолт хийхгүй

ЗАСГИЙН ГАЗАР: Тэг зогсолт хийхгүй

Дотоодод коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа тул удахгүй Засгийн газраас тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл гарч, зарим хүсний дэлгүүрт иргэдийн урт дараалал үүсээд байна.

Тэгвэл Засгийн газрын ОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Тэг зогсолт хийхгүй. Баталгаагүй ам дамжсан яриаг мэдээ болгож бусдад түгээж, хий хомсдол үүсгэхгүй байхыг хүсье ээ. Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн хуулийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл.

ЗГ болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг л ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой. Та халдвар хамгааллын дэглэм барьж байгаа ч өөр хэн гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна. Давхардаагүй тоогоор 1,2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна” гэж мэдэгдлээ.