Өндрөөс үсрэх гэж байсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Өндрөөс үсрэх гэж байсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Долдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс нэгэн иргэн амиа хорлох зорилгоор үсрэхийг завдсан хэрэг 15:57 цагт гарсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл иргэдээс Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 13.5 км замыг туулан 16:09 цагт очиж, “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй долоон давхар барилгын зургадугаар давхраас тус байгууллагын гэрээт ажилтан Ч (37 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн долдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан байна.

Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай найман км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.