Капитолын үймээний үеэр амиа алдсан хохирогчдын тоо тав болж нэмэгдлээ

Капитолын үймээний үеэр амиа алдсан хохирогчдын тоо тав болж нэмэгдлээ

АНУ-ын Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээж, дөрвөн хүний амь нас эрсдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тус үймээний үеэр цагдаагийн албан хаагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч дөрвөн хүн буудуулан амиа алдсан талаар өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдэгдэж байсан бол өнөөдөр амиа алдагсдын тоо тав болж нэмэгджээ.

Тодруулбал, үймээний үеэр шархадсан цагдааг эмнэлэгт аваачсан ч нас барсан талаар Капитолийн цагдаагийн мэдээлжээ. 

Талийгаачийг Брайан Сикник гэдэг байсан бөгөөд орон нутгийн цагаар оройны 21.30 цагт нас барсан байна. Тэрээр жагсагчид ордон руу дайрч, үймээн самуун үүсгэх үеэр шархдаж, орон нутгийн эмнэлэгт ухаангүй хүргэгдээд байжээ. Брайан Сикник 2008 оноос Капитолийн ордны цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд амиа алдах үедээ Шуурхай арга хэмжээний багт ажиллаж байсан аж.  Цагдаа нар үймээний үеэр 70 гаруй этгээдийг баривчлан саатуулжээ.

Эх сурвалж: nbc news