БНСУ дайны үед бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг Япон улсад үүрэг болгов

БНСУ дайны үед бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг Япон улсад үүрэг болгов

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дайны дараа Японы цэргүүд Солонгос, Хятад болон цөөн тооны Япон, Европ эмэгтэйчүүдэд бэлгийн боолчлол явуулж байсан талаар түүхчид бичсэн байдаг. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын шүүхээс “тайтгаруулагч эмэгтэйчүүд" гэж нэрлэн бэлгийн боолчлол үзүүлж байсан 12 эмэгтэйд Японы талаас нөхөн төлбөр олгох ёстой гэж мэдэгдлээ. 

Зарим түүхчийн бичсэнээр 1932 оноос 1945 онд Япон цэргүүдийн гарт 200 мянга гаруй эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд үүний ихэнх нь Өмнөд Солонгос эмэгтэйчүүд байжээ. 

Хохирогчдын гэрэл зургаар үзэслэгэн гарсан байдаг

2013 онд анх Япон цэргүүдийн дарангуйллаас амьд үлдсэн 16 эмэгтэй Өмнөд Солонгосын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч эдгээрийн долоо нь нас барж өнөөдөр гэр бүлийнхэн нь төлөөлөн шүүхэд оролцжээ. Шүүхээс тэдгээр 12 эмэгтэйд тус бүр 100 сая вон /91 мянган ам доллар/ олгохыг Японоос шаардсан байна. Харин Япон улс энэ тухай "огт хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг  буруушааж байна.

Японы Засгийн газрын тэргүүний нарийн бичгийн дарга Катсунобу Като шүүхийн шийдвэрийг "харамсалтай", "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж тодорхойлсон бол Гадаад харилцааны яам Өмнөд Солонгосоос Япон улсад суугаа элчин сайд Нам Гван Пёог дуудаж гомдол мэдүүлжээ. Харин Өмнөд Солонгосын Эмэгтэйчүүдийг дэмжих бүлгээс хэрэв Япон улс хохирлыг барагдуулахаас татгалзвал манай улсад байгаа Японы засгийн газрын бүх хөрөнгийг царцаах хууль ёсны арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: NewYorkTimes