Э.Одбаяр: Аравдугаар сарын 16-ны өдөр ковидыг дотроо алдсан байсан нь оношлогдсон /ВИДЕО/

Э.Одбаяр: Аравдугаар сарын 16-ны өдөр ковидыг дотроо алдсан байсан нь оношлогдсон /ВИДЕО/

2020 оны арван нэгдүгээр сарын 11-ны өдөр манай улсад коронавирусийн халдварыг дотооддоо алдсан тул, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосон. 

Үүний дараа буюу арван нэгдүгээр сарын 17-ны өдөр “Коронавирусийн халдварын тохиолдол Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдээд байна" гэж ЭМЯ-наас мэдэгдсэн билээ. Харин  Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомтын тухайд Алтанбулаг боомтод ачаа, тээвэрт ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон. Халдвар авсан иргэн Дархан-Уул аймгаар зорчсон маршруттай байгаа нь халдвар тус аймагт тарсан байх гэж үзэхэд хүргэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв. 

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа аж” хэмээн мэдээлж байв.

Тэгвэл иргэн Э.Одбаяр “Аравдугаар сарын 16-ны өдөр анх ковидыг дотроо алдсан байсан нь оношлогдсон тухай ЭМЯ-ынхан микрофоноо унтраахгүйгээр, санаандгүй нууцаар ярьж байгаад энэ нь бичлэгт үлдчихсэн” хэмээн мэдэгдэж, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлын бичлэг зэрэг дараах мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.