ШУУД: Ирэх даваа гарагаас дараах 18 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана

ШУУД: Ирэх даваа гарагаас дараах 18 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана

Нийслэлийн онцгой комисоос хөл хорионы дэглэмийг ирэх даваа гарагаас хэсэгчлэн сулруулах болсонтой холбоотойгоор зарим захирамж, шийдвэрүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Ирэх даваа гарагаас эхлэн хөл хорио сулруулж байгаатай холбоотой үйл ажиллагааг нь нээхгүй байх 18 байгууллагыг танилцуулж байна. Тодруулбал, хувцас, ахуйн үйлчилгээний барааны тасаг, бар, цэнгээний газар, саун массаж, шашны байгууллагуудаас бусад байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаар болсон. Тодруулбал, олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих боломжтой чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан дараах байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон" хэмээн мэдээллээ.

Тиймээс ирэх даваа гарагаас ажиллаж эхлэх байгууллагууд өглөө бүр ажилчдынхаа халууныг хэмжих, ажил дээрээ гараа ариутган, амны хаалттай суух, гадуур, дотуур гарч хооллохгүй байх, хэрвээ ажилтнаас коронавирусийн шинж тэмдэг илэрвэл тусгаарлах өрөө бэлтгэх, аль болох олон хүнтэй газраар явалгүй, онлайн хэлбэрээр хамтарч ажиллахыг анхаарууллаа.