Японд их хэмжээний цас орсны улмаас түгжрэл үүсч, 500 гаруй нислэг цуцлагджээ

Японд их хэмжээний цас орсны улмаас түгжрэл үүсч, 500 гаруй нислэг цуцлагджээ

Японд их хэмжээний цас орсны улмаас төв хэсгийн Фүкүи мужид  мянга гаруй автомашины түгжрэл үүссэн тухай эрх баригчид мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Фүкүи мужийн захиргаа түгжрэлийг арилгахад туслах цэргийн отрядыг илгээхийг Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчинд уриалжээ. Япон тэнгисийн эрэг, Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас орон нутгийн агаарын тээврийн компаниуд 500 гаруй нислэгээ цуцалжээ.

Мөн Тояамад 81 настай эрэгтэй баасан гарагт гэрийнхэндээ байшингийн урд талын цасыг цэвэрлэхээр гарна гэж хэлээд хэсэг хугацааны дараа нас барсан байдалтай олджээ.

Эх сурвалж: Kyodo news




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө