УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг УИХ-ын даргын зөвлөхөөр томилжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг УИХ-ын даргын зөвлөхөөр томилжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилсон байна. Түүнийг Үндэсний статистикийн газрын даргаар томилно гэх мэдээлэл байсан ч ийнхүү УИХ-ын даргын зөвлөхөөр томилжээ. Ц.Цогзолмаа нь Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Ховдод нэр дэвшсэн ч ялагдсан юм.