Өнгөрсөн онд нэр бүхий этгээдүүдээс 21 тэрбум гаруй өртөгтэй хөрөнгө хурааж улсын орлого болгожээ

Өнгөрсөн онд нэр бүхий этгээдүүдээс 21 тэрбум гаруй өртөгтэй хөрөнгө хурааж улсын орлого болгожээ

Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газраас хянан ажилласан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд зөрчлийн  1775 хэрэгт хяналт тавин ажиллаж, 99 хувьд нь шийтгэл ногдуулсан бол авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн гэсэн статистик гарч холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлжээ.  Мөн оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, баримт бичигт дурдагдсан олон хүнтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа гэдгийг мэдээллийн үеэр онцлон хэлэв.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхэд шилжүүлсэн нийт 48 хэргээс 21 тэрбум 586 сая гаруй төгрөгийн хөрөнгө хурааж, улсын орлого болгохоор шүүхэд шийдвэрлүүлсэн байна.  Тодруулбал,

  • С.Баяр болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-йорк хотод байгаа үл хөдлөх хөрөнгө
  • С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө
  • Ш.Мөнгөншагай нартай холбоотой Салхитын мөнгөний ордын хэрэгт 190 сая төгрөг, нэг сая гаруй америк доллар
  • “Жаст” группын захирал Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлүүлжээ.