Оймсондоо мөнгө нуусан гэх Н.Баярсайханы ялыг хэвээр үлдээлээ

Оймсондоо мөнгө нуусан гэх Н.Баярсайханы ялыг хэвээр үлдээлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын  хэлтсийн дарга асан Н.Баярсайхан баригдахдаа авлигад авсан мөнгөө оймсондоо нуусан бичлэг олон нийтэд ил болсон. Харин Н.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж түүнд оноосон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон юм. Тус бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусан байсан нь баригдаж, Н.Баярсайхан, Э.Аззаяа нар нь 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон юм.