УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Ачлал" их дэлгүүрийнхээ түрээсийг тэглэжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Ачлал" их дэлгүүрийнхээ түрээсийг тэглэжээ

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 11-ээс хойш хөл, хорио тогтоож, олон нийт гэртээ байсан. Үүнээс үүдэн аж, ахуй нэгж, ард иргэдийн санхүүгийн байдал хүндэрч, орлого тасарч буй. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлсэн эзэмшигчдэд татварын болон бусад дэмжлэгийг үзүүлнэ гэсэн. Хэдий ийм шийдвэр гаргасан ч түрээсийн үйлчилгээ эрхлэгчид түрээслэгчдийг хөнгөлөхгүй төлбөрийг бүтэн авч буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Билэгт өөрийн "Ачлал" их дэлгүүрийн талбайг түрээслэдэг түрээслэгчдээс төлбөр авахгүй 100 хувь хөнгөлсөн байна. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Түрээслэгчид иргэд бол бүгд хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Түрээс төлөх нь байтугай өвлийн улирлын чанартай бараа таталт нь ирэх жилийн арваннэгдүгээр сар хүртэл зарагдах боломжгүй болсон. Зээл, зээлийн хүүний өр, төлбөр нь өдрөөс өдөрт нэмэгдэж хоолныхоо зардлаа ч гаргаж чадахгүй санхүүгийн эрсдэлд орчихоод байна. Тиймээс 100 хувь чөлөөлөхөөс өөр аргагүй" гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

26 минутын өмнө