Дэлхийн 46 улс коронавирусийн вакцинжуулалтаа эхлүүлээд байна

Дэлхийн 46 улс коронавирусийн вакцинжуулалтаа эхлүүлээд байна

Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрейн, Беларусь, Аргентин, Израйл зэрэг дэлхийн 46 улс орон коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  Вакцинжуулалт эхэлснээс хойш тус улсуудад нийт 28 сая вакцины тунг дархлаажуулалтад хэрэглэжээ.

Одоогоор ДЭМБ-аас АНУ болон Германы “Pfizer/Biotech” компаниудын  хамтран бүтээсэн вакцинд  албан ёсоор зөвшөөрөл олгоод буй. Тус вакциныг Их Британи, АНУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орон хэрэглэж байгаа юм.

Үүнээс гадна 232 вакцин бүтээх үйл ажиллагаа явагдаж байна. Үүнээс 172 вакцин нь эмнэлзүйн өмнөх шатны туршилтдаа яваа бол 60 вакцины эмнэлзүйн гурав дахь буюу сүүлийн шатны туршилт явагдаж байгаа аж.

Одоогоор дэлхий даяар дараах вакцинууд хамгийн ирээдүйтэйд тооцогдож байна.

  • Америк-Германы “Pfizer/Biotech” компаниудын  хамтран бүтээсэн вакцин/94 хувийн үр дүн/
  • Оксфордын их сургууль, Англи-Шведийн "AstraZeneca" компанийн бүтээсэн вакцин/90 хувийн үр дүн/
  • АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компани-"mRNA-1273" вакцин /94 хувийн үр дүнтэй/
  • БНХАУ-ын Синовак Биотехник /Sinovac Biotech/компанийн вакцин

Эх сурвалж: WHO




Өнөөдөр тахиа өдөр

37 минутын өмнө