Монголыг хүчтэй шүүмжилж байсан ОХУ-ын влоггер Варламов Өмнөд Суданд саатуулагджээ

Монголыг хүчтэй шүүмжилж байсан ОХУ-ын влоггер Варламов Өмнөд Суданд саатуулагджээ

ОХУ-ын алдартай влоггер, сошиал инфлюенсер Варламов өчигдөр Өмнөд Судан улсын Капоета хотод саатуулагдсан талаар ТАСС агентлагт мэдээлжээ.

Илья Варламовоос гадна ОХУ-ын "Воина арт" хамтлагийн гишүүн Петр Верзилов нар Угандагаас онгоц хөлслөн Өмнөд Судан руу очсон бөгөөд нисгэгчдийг мөн саатуулсан гэв. Өмнөд Суданы алба хаагчид эхлээд тэдний утсыг хурааж авсныхаа дараа баривчлах шийдвэр гаргасан байна.

ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлэхдээ "Бид одоо саатуулагдсан хүмүүстэй утсаар байнга холбоотой байна. Бид холбогдох бүх талын арга хэмжээг авах болно гэсэн байна.

Варламов манай улсын нийслэлд Улаанбаатар хотод 2019 оны намар ирж, нийслэл хоттой танилцах үедээ хийсэн бичлэгээ цахим хуудастаа тавьсан нь өнгөрсөн сард иргэдийн анхаарлыг ихээхэн татаад байсан юм.

Эх сурвалж: ТАСС