Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилтай холбоотой тэсэлгээ гэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилтай холбоотой тэсэлгээ гэв

Өнөөдөр 13 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, “Эмээлт” орчимд газар хөдөллөө, хүчтэй дэлбэрэлт боллоо гэж зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлж буй. 

Тэгвэл энэ талаар албан эх сурвалжууд “Эмээлт орчимд 1,4 магнитудын чичирхийлэл бүртгэгдсэн. Энэ хэмжээний чичирхийлэл нь зөвхөн тусгай зориулалтын багажид мэдрэгддэг бөгөөд, 3,5 магнитудаас дээш бол иргэдэд мэдрэгддэг, Уг үйл явдалд нь Эмээлтээс хойш Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилтай холбоотой,  гүйцэтгэгч компанийн тэсэлгээнээс үүссэн чичирхийлэл” гэж мэдэгдлээ.