Манай улсыг Европын Холбооны "Хар жагсаалт"-аас хассан тогтоол ирэх II сараас мөрдөгдөнө

Манай улсыг Европын Холбооны "Хар жагсаалт"-аас хассан тогтоол ирэх II сараас мөрдөгдөнө

Европын Комисс 2020 оны тавдугаар сард хуралдаж манай улсыг Европын Холбооны “Хар жагсаал”-д оруулсан талаар мэдэгдсэн билээ. Улмаар 12 дугаар сард Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоолыг баталсан.

Тэгвэл Европын Холбооны албан ёсний сэтгүүлийн өнөөдрийн дугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдахьч орнуудын жагсаалтаас буюу “Хар жагсаалт”-аас Монгол Улсыг хассан тогтоолыг нийтэлжээ. Сэтгүүлд нийтэлснээс 20 хоногийн дараа буюу 2021 2-р сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.