БНХАУ-ын эдийн засаг 2020 онд 2,3 хувиар өсжээ

БНХАУ-ын эдийн засаг 2020 онд 2,3 хувиар өсжээ

Дэлхийн олон орны хувьд 2020 он эдийн засгийн хувьд хүндхэн жил байсан ч БНХАУ-ын хувьд эсрэгээрээ байлаа. Өнөөдөр тус улсын Засгийн газраас гаргасан статистик мэдээнд дурдсанаар 2020 онд Хятадын эдийн засаг 2.3 хувиар өссөн байна. Вирусийн тархалтыг зогсоох үүднээс тус улсын томоохон бүс нутгийг хөл хорионд байлгаснаар ДНБ нь эхний улиралд 7 гаруй хувиар буурсан юм.

Үүнээс хойш Хятадын Засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдийг дэмжих чиглэлээр арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлжээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг дэмжсэн нь өсөлтийн томоохон хөшүүрэг болж,  7,3 хувийн эдийн засгийн өсөлтийг бий болгов.

Мөн өнгөрсөн баасан гаригт гаргасан статистик мэдээгээр, Хятад улсын энэ жилийн нийт ашиг 535 тэрбум долларт хүрч, 2019 оныхоос 27% -иар өссөн байна. Шинжээчид дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс гэрээсээ ажилласан нь хамгаалалтын хэрэгсэл, цахилгаан барааны эрэлтийг нэмэгдүүлсэн нь тус улсад ашигтай байгааг онцолжээ.

Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар өснө гэж таамаглаж байсан. Хятадын Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Нин Жиже Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Гүйцэтгэл бидний төсөөлж байснаас илүү сайн байсан" гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

55 минутын өмнө