"Энхсаран" сувиллаас ковидын халдвар авч эдгэсэн гэх Д.Мөнхбатыг Зөрчлийн хуулиар торгожээ

"Энхсаран" сувиллаас ковидын халдвар авч эдгэсэн гэх Д.Мөнхбатыг Зөрчлийн хуулиар торгожээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан" тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай бөгөөд нийт 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн. "Энхсаран" сувилал нь бохир, заваан ариутгал, халдваргүйтэл хийдэггүй. Миний хувьд тус сувилалд газарт хоол тараадаг хүнээс халдвар авсан байх магадлалтай" гэж мэдэгдсэн билээ. 

Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

Түүний хувьд коронавирусийн халдвартай иргэдийг төлөөлөн олон нийтэд нээлттэй үгээ хэлж, албаныханыг шүүмжлэн асуудлыг бодитоор мэдээллэхийг байнга шаардсаар ирсэн. Тэгвэл түүнийг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.