Нөлөө бүхий албан тушаалтны охин төрсөн өдрөө тэмдэглэж, уригдсан залуус 14 хоног тусгаарлагдсан уу

Нөлөө бүхий албан тушаалтны охин төрсөн өдрөө тэмдэглэж, уригдсан залуус 14 хоног тусгаарлагдсан уу

Манай улс өнгөрөгч арван нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот зэрэг суурин газруудад нэг сар орчмын хугацаанд “хөл хорио” тогтоосон. Ингээд тус хөл хорио арван хоёрдугаар сарын 14–ны өдөр цуцлагдсан билээ. 

Гэтэл үүний дараа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коронавирусийн голомт илэрсэн тул Улаанбаатар хотод арван хоёрдугаар сарын 23 –ны өдрөөс эхлэн дахин хөл хориог тогтоосон билээ. 

Харин энэхүү хөл хорионы үеэр Мөнххада компанийн ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн. Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ “Мөнххада компани арван хоёрдугаар сарын 22-ны өдөр байгууллага дээрээ тодорхой арга хэмжээг зохион байгуулсан” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл арванхоёрдугаар сарын 14-22 ны өдрийн хугацаанд манай УИХ, Засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтны охин төрсөн өдрөө тэмдэглэж, тус арга хэмжээнд цөөн тооны залуус уригдсаны дотор “Мөнххада компанийн ажилтан” байсан тул даргын охины төрсөн өдөрт оролцсон залуус 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө гэрийн орчинд тусгаарлаж, шинжилгээнд хамрагдсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. 

Сонирхуулахад, арванхоёрдугаар сарын 14-22 ны өдрийн хугацаанд Улаанбаатар хотод хөл хорио түр тавигдсан ч, хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байсан билээ. Энэ дэглэм өнөөдөр ч мөрдөгдөж байна.