Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа сайн санааны дохио болгон зарим улсууд руу үнэ төлбөргүй экспортлохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, “Коваксин” гэх вакцинаа Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврик зэрэг 7 оронд, харин “Ковишиелд” гэх вакциныг Бутан, Афганистан улсууд руу илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдээд байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.

Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт баталсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн. Тодруулбал, Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн дээрх гурван төрлийн вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон юм.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ