ШУУРХАЙ МЭДЭЭ: Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хорих ялыг торгууль болгон өөрчилж, суллалаа

ШУУРХАЙ МЭДЭЭ: Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хорих ялыг торгууль болгон өөрчилж, суллалаа

Өнөөдөр /2021.01.19/ эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн, АҮ-ийн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. 

Тодруулбал, анхан шатны шүүхээс Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт 3,6-4 жилийн хорих ял оноосон. Учир нь Сангийн сайд асан Б.Болор нь “33.4 км төмөр зам”-ын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгагдсан байдаг.

Харин шүүхээс Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэсэн байгаа юм. Ингээд шүүхээс Б.Болорыг “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт” үйлдсэн байдаг билээ. 

Тэгвэл өнөөдөр болсон Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оногдуулсан хорих ялыг, торгох ял болгон өөрчилж, хорих ангиас суллах шийдвэр гаргасан байна. Харин өмгөөлөгчийн зүгээс тэднийг цагаатгах ёстой гэж үзэж байгаа хэмээн манай сайтад байр сууриа илэрхийллээ.