УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлэв

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлэв

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагад "2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсний улмаас ХӨСҮТ-д шилжүүлэхдээ дөрвөн есийн хүйтэнд дотуур өмд, гэрийн углааш, унтлагын хувцастай гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд орууллаа. Энэ нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна. 

"Хүнлэг бус, хайхарамжгүй энэ үйлдэл эмэгтэйчүүд эхчүүд, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй нь зүй ёсны хэрэг юм. Эхээс вирусын халдвар илэрсэн ч эх, нярайн аюулгүй байдлыг хангаж зохих журмын дагуу тусгаарлан, дулаан хувцас, эд зүйлээ бэлтгэх боломж өгөх ёстой атал хуруугаа ч хөдөлгөөгүй энэ үйлдэл зүгээр нэг шуугиан болоод өнгөрөх ёсгүй. Тиймээс УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс дараах шаардлагыг хүргүүлж байна. 

Үүнд: 

1.Хууль тогтоомж, журам зааврыг зөрчсөн этгээдэд яаралтай хариуцлага тооцох

2. Эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийж, эрүүл мэндэд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх. 

3.Эрүүл мэндийн байгууллагуудын коронавирусийн халдварын үед ажиллах дүрэм, зааврын нөхцөл, хэрэгжилтийг шалгах" гэжээ. 

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө