Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Зээлийн хүүг бууруулах” хуулийн төслөө эргүүлэн татсан уу

Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Зээлийн хүүг бууруулах” хуулийн төслөө эргүүлэн татсан уу

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар цар тахлын энэ үед жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төслийг өргөн барьсан.  

Тэгвэл эдгээр гишүүн энэхүү хуулийн төслөө эргүүлэн татсан гэх албан бус мэдээлэл гараад байна.  

Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Вертекс майнинг партнер ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайн компанийн гол хувьцаа эзэмшигч нь Глобал майнинг сервис ХХК-ийн захирал Г.Дамдинням байна. Вертекс майнинг партнер ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг. Х.Хашчимэг нь дээрх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү юм гэх мэдээлэл гарсан. Улмаар эдгээр гурван гишүүн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж иргэд хардаж байгаа юм.