АН-ЫН БҮЛЭГ: Т.Мөнхсайхан, Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг шаардаж байна

АН-ЫН БҮЛЭГ: Т.Мөнхсайхан, Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг шаардаж байна

Өчигдөр /2021.01.19/ Өргөө амаржих газарт дөнгөж төрсөн эхийг гадуур хувцасгүй, нярайг нимгэн өлгийтэйгөөр ХӨСҮТ-рүү шилжүүлсэн үйл явдал иргэдийн уур бухимдлыг багагүй төрүүлж, яг одоо төв талбайд зарим иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, уг шаардлага бичигт “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан, Монгол Улсын иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож нэн даруй огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлбээс цар тахлын хүнд үед иргэд ард түмнээ хамгаалах чадамжгүй Засгийн газрыг огцруулах хүртэл улс төрийн арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө