Үүсээд буй асуудлын улмаас Д.Нямхүү, Г.Баясгалан, Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ

Үүсээд буй асуудлын улмаас Д.Нямхүү, Г.Баясгалан, Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ

Өчигдөр /2021.01.19/ Өргөө амаржих газарт төрсөн эхийг хүүхэдтэй нь хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ дөрвөн есийн хүйтэнд дотуур өмд, гэрийн углааш, унтлагын хувцастай гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан үйл явдал гаргасан. Энэ нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөд буй.

Мөн энэ асуудал дээр олон нийтийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлэн одоог хүртэл төв талбайд тайван замаар жагсаж байгаа юм. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ. Тун удахгүй Эрүүл мэндийн яам болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийхээр болжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө