Х.Нямбаатар: Эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийг УИХ авч хэлэлцэх нь зүйтэй

Х.Нямбаатар: Эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийг УИХ авч хэлэлцэх нь зүйтэй

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өчигдрийн үйл явдал бол  ард түмний эвлэлдэн нэгдэх үг хэлэх эрхээ эдлэх жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах тодорхой үйл явдал болсон гэдгийг Хууль Зүй Дотоод Хэргийн яамны сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ цаашид авч хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийг тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад өмнө нь ирүүлж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг биелүүлээгүй” гэв.