Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг Дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Өнөөдөр эцсийн шатны шүүхээс шийдвэр гарах юм.  Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.