Өнөөдөр БНСУ-руу тусгай үүргийн онгоц ниснэ

Өнөөдөр БНСУ-руу тусгай үүргийн онгоц ниснэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард хоёр удаа БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2021.01.22/ эхний онгоц БНСУ руу нисэх юм. Тус нислэгт 2020 оны арваннэгүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдсан аж. Харин хоёр дахь нислэг энэ сарын 31-ний өдөр товлогдсон байна. Өнгөрсөн 12 дугаар сард БНСУ-аас  ирэх байсан иргэдийн зарим нь өлсгөлөн зарлаж УОК-д шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад дурдсанаар тус улсаас эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4 мянга орчим иргэн байна хэмээсэн байдаг.