Есөн настай дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж буй юм.

Тэгвэл өчигдөр \2021.01.21\ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9 настай дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттгулгад холбогдох хэргийг хаалттай шүүлээ. Шүүх хурал энэ сарын 6-ны өдөр зарлагдсан байсан ч шүүгдэгч М.Баттулга өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үед согтуу байсан бөгөөд өмнө нь талийгаачийг байнга зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.