Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэнийн үеэл тул ХЗДХ-ийн сайдаас огцрохгүй л болов уу

Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэнийн үеэл тул ХЗДХ-ийн сайдаас огцрохгүй л болов уу

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжээд байна. Харин удахгүй УИХ-ын чуулган хуралдаж, түүнийг Ерөнхий сайдад томилох бололтой.

Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн танхимыг ямар хүмүүс бүрдүүлэх бол гэсэн асуулт гарч эхлээд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар, Соёлын сайд С.Чулуун, ХХААХҮ-ийн сайд н.Мэндсайхан нарын сайд нар чөлөөлөгдөнө гэсэн мэдээлэл байна. 

Харин зарим иргэдийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр томилогдох ёстой гэж буй юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ураг төрлийн хамаатан, үеэлүүд тул Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдын албан тушаалдаа үлдэх болов уу.