ТАНИЛЦ: Засгийн газарт үлдэх САЙД НАР

ТАНИЛЦ: Засгийн газарт үлдэх САЙД НАР

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 99.2 хувийн саналаар дэмжиж, тогтоол гаргасан.

МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоолыг буюу  Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцхөөр өргөн барьсан. Ерөнхийлөгч уг тогтоолтой танилцаж хуулийн хугацаанд нь буюу тав хоногийн дотор УИХ-руу оруулна гэж мэдэгдсэн. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, томилох юм.

-ЭХ СУРВАЛЖ: НАЙМАН САЙД ҮЛДЭНЭ-

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоно. Харин түүний Засгийн газарт ямар хүмүүс ажиллах талаар эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ Засгийн газарт хуучин сайдуудаас зарим нь үлдэх бололтой. Баталгаатай үлдэх хуучин сайд нарын тоонд

  1. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  3. Эрчим хүчний сайд Б.Тавинбэх
  4. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  5. Хууль зүйн сайд Х.Нямбаатар

Харин чөлөөлөгдөх магадлалтай сайд нарын тоонд

  1. Шадар сайд Я.Содбаатар
  2. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /ярилцаж байна/
  3. Соёлын сайд С.Чулуун
  4. Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн
  5. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  6. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  7. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  8. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нарыг нэрлэх болжээ.

-Т.МӨНХСАЙХАНД БОЛОМЖ БОЛГОХ ТУХАЙ ЯРЬЖ БУЙ БОЛ Л.ЦЭДЭВСҮРЭН, С.ЧУЛУУН НАРЫГ НАМЫН ГИШҮҮН БАЙГААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЧӨЛӨӨЛНӨ-

Т.Мөнхсайханы хувьд эрүүл мэндийн салбарынхны хүсэлтээр нэг удаа боломж олгох асуудал яригдаж байгаа аж. Харин Л.Цэдэвсүрэн, С.Чулуун нарыг МАН-ын гишүүн биш, огт ажиллаагүй байж албан тушаалд томилогдсон гэх шүүмжлэлийг өнгөрсөн хугацаанд намын гишүүдийн зүгээс илэрхийлж байсан байна. Энэ болон бусад шалтгаанаар тэднийг чөлөөлөх бололтой. Ямартай ч Засгийн газарт үлдэх ба солигдох сайд нарын нэрс энэ амралтын өдрүүдэд эцэслэгдэж  ирэх долоо хоногт эцсийн байдлаар томилж танхимын тогтвортой байдлаа харгалзсан шийдвэр гаргана гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Я.Содбаатарын оронд Ж.Энхбаярыг Шадар сайдад томилно. Харин Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилно гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилно гэж эх сурвалж мэдээлж байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө