МАН-ын үе, үеийн дарга нар уулзаж шинэ Засгийн газарт өөрсдийн төлөөллийг оруулах асуудлыг хэлэлцсэн байна

МАН-ын үе, үеийн дарга нар уулзаж шинэ Засгийн газарт өөрсдийн төлөөллийг оруулах асуудлыг хэлэлцсэн байна

Өчигдөр МАН-ын үе, үеийн дарга нар Тусгаар тогтнолын ордонд уулзсан байна. Уулзалтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх зохион байгуулж өмнөх дарга нараа урьж ярилцжээ.

Уулзалтад С.Баяраас бусад нь ирсэн нь нэлээн анхаарал татаж байна. Тодруулбал, М.Энхболд, Сү.Батболд, Ө.Энхтүвшин зэрэг бүх дарга нар нь ирсэн байна. Уулзалтаар шинэ Засгийн газрын бүтцийн талаар ярилцсан бөгөөд 4-5 сайдаа л авч үлдээд бусдыг нь чөлөөлөхгүй бол олон нийтийн шүүмжлэлд өртөнө гэдэг санал нэгджээ.

Мөн хэн, хэнийг Засгийн газарт авч үлдэх талаар санал нэгдэж Л.Оюун-Эрдэнэд чиглэл өгсөн гэх мэдээлэл байгаа юм.

Өөрөөр хэлбэл, шинэ Засагт өөр, өөрсдийн төлөөллийг оруулах эрх ашгаа хангах асуудлаар санал солилцжээ. Харин үүнд нь МАН-ын залуучууд ихээхэн бухимдалтай байгаа гэнэ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тэдгээрийн төлөөлөл хүмүүс багтах бололтой. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ нэгтгэх, 100 жилийн ойгоо эв нэгдэлтэй тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцсон бөгөөд У.Хүрэлсүх бусдынхаа эвийг олохоор хөдөлсөн үйлдэл гэж дүгнэж байна.