НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол маргааш /2021.01.23/ болно. Тохирлыг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Энэ удаагийн сугалаанд иргэдийн ноднингийн арванхоёрдугаар сарын 1-нээс 31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулах юм. 

Сонирхуулахад, Сангийн яамнаас мэдээлснээр, НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох бөгөөд Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар 2020 оны IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгох тооцоолол гарсан байна.