Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тавьжээ

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тавьжээ

Өнөөдөр /2021.01.23/ 20.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавьж хувийн автомашинуудыг гаргахгүй байгаа аж. 

Чухам ямар шийдвэрийн хүрээнд тус хязгаарлалтыг тавьсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Тээврийн цагдаагийн алба болон бусад албаныхан одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Харин Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй бөгөөд асуумж бөглүүлж, шинжилгээний хариугаар оруулж байна.