Ханх суманд өчигдрөөс хойш ТАВАН удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Ханх суманд өчигдрөөс хойш ТАВАН удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар/ сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т /6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ. Үүний дараа хэд хэдэн удаагийн давтамжтай газар хөдлөсөөр буй.

Тэгвэл өчигдөр/2021.01.25/ тус газар орчим дахин давтан газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 307 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болжээ.  Энэ талаар тус бүсэд нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө