Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад газарджээ

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад газарджээ

Улаанбаатараас Ховд аймаг руу хот хоорондын тээврээр зорчиж явсан хоёр хүнээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн билээ. Улмаар тус иргэдийг хамт зорчиж явсан 39 хүний хамт тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буцаан авч ирэхээр болсон. Тэгвэл онгоц 13.46 минутын орчим Буянт-Ухаа нисэх буудалд газардсан байна.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажиллажээ.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр “зорчигчид дунд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байгаа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвараар өвчилбөл хүндрэх эрсдэл маш өндөр иргэд зорчсон тул төвийн түвшинд эмчлэх шаардлага гарч болзошгүй, мөн орон нутагт халдвар тархах магадлалтай байгаа тул тусгай үүргийн онгоцоор тус иргэдийг Улаанбаатарт авч ирж байгаа” гэсэн юм.