ТАНИЛЦ: Шадар сайдаар Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын даргаар С.Амарсайхан нар томилогдох уу

ТАНИЛЦ: Шадар сайдаар Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын даргаар С.Амарсайхан нар томилогдох уу

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тэрээр ийнхүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдох юм.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд хэн багтах нь олон нийтийн анхааралд байна. Учир нь Засгийн газрын тухай хуулийн 21.3 –д “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” заасан байдаг тул У.Хүрэлсүхийн танхимын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа юм. Улмаар аль салбарын сайд нар дахин томилогдож, аль салбарын сайд нар шинээр томилогдох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн танхимд дараах 10 хүн сайдаар шинээр томилогдож магадгүй гэх мэдээлэл байна. 

ҮҮНД: 

  • Шадар сайдаар Ж.Энхбаяр 
  • ЗГХЭГ-ын сайдаар А.Амарсайхан /Улаанбаатар хотын дарга асан, УИХ-ын гишүүн/
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг /ГХЯ-ны дэд сайд/
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ /ЗТХЯ-ны ТНБД/
  • Сангийн сайдаар Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/
  • Соёлын сайдаар М.Батбаяр /Соёлын яамны дэд сайд/
  • Уул уурхайн сайдаар Б.Болд /Рио тинтогийн дэд захиралд яригдаж байсан/
  • Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар/Эрүүл мэндийн сайд асан/
  • Боловсролын сайдаар О.Одбаяр /Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирал асан/
  • ХХААХҮ-ийн сайдаар Н.Цэрэнбат /БОАЖ-ийн сайд асан/