Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлаар АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлаар АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье" гэв.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө