Увс аймагт очсон НЭГ иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ

Увс аймагт очсон НЭГ иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ

Өчигдөр /2021.01.26/ Улаанбаатар Ховд чиглэлийн хот хоорондын тээврээр зорчсон гурван иргэнээс коронавирус илэрсэн билээ. Тэгвэл мөн Улаанбаатар-Увс чиглэлийн автобусаар зорчиж явсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “сул эерэг” гарсан хэмээн албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө. Улмаар тус иргэнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авч сорьцыг Ховд аймгийн лаборатори руу илгээжээ. Тухайн иргэн Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай сум руу шууд явсан байжээ.