LIVE: Увс аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨЛ ХОРИО тогтоожээ

LIVE: Увс аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨЛ ХОРИО тогтоожээ

Улаанбаатар-Увс чиглэлийн автобусаар зорчиж явсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “сул эерэг” гарсан гэж албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн. Улмаар тус иргэнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авч сорьцыг Ховд аймгийн лаборатори руу илгээжээ. Тухайн иргэн Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай сум руу шууд явсан байжээ. Ингээд энэхүү үйл явдалтай холбогдуулж Увс аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийж. Маргааш /2021.01.28/-ын 11 цагаас хүртэл Увс аймгийн бүх сумаас орох гарах хөдөлгөөний хязгаарласан гэж мэдэгдлээ.