Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.  Маргааш буюу 02-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.