"Катар-2022" ДАШТ-ний урьдчилсан тоглолт манай улсад зохион байгуулагдах боломжгүй болсон тул Японд шилжүүлжээ

"Катар-2022" ДАШТ-ний урьдчилсан тоглолт манай улсад зохион байгуулагдах боломжгүй болсон тул Японд шилжүүлжээ

"Катар - 2022" ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "Эф" хэсгийн 7 дахь тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах байсан.

Гэсэн ч нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн байна. Ингэснээр тоглолт Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай “Фукуда Дэнши Арена” талбайд явагдахаар болжээ. Тус тоглолтын өмнө манай шигшээ баг ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглох юм.