Автомашины “0001 УАР” дугаар 427 сая төгрөгт хүрч, зарагдав

2021-02-15 12:43

Автомашины “0001 УАР” дугаар 427 сая төгрөгт хүрч, зарагдав

Өнөөдөр /2021.02.15/ auction.transdep.mn цахим хаягаар дамжуулан автомашины азын дугаарын анхны дуудлага худалдаа боллоо. Тус худалдаанд 0001 УАР, 0101 УАР, 1001 УАР, 0011 УАР, 0071 УАР, 7171 УАР, 0041 УАР, 4141 УАР зэрэг дугааруудын анхны үнийг 50 мянган төгрөгөөс дуудсан юм.  Харин  тус дуудлага худалдааны үеэр автомашины 0001 УАР дугаар 427 сая төгрөгөөр зарагджээ. Тус дугаарыг иргэн С.Г гэх иргэн худалдаж авахаар болсон байна.

Сонирхуулахад, хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих ажээ.

2021-02-15 10:20

ШУУРХАЙ МЭДЭЭ: Автомашины “0001 УАР” дугаар дуудлага худалдаанд 375 сая төгрөгт хүрч дуудагдаж байна

Азын гэж нэрлэдэг автомашины ижил тоотой дугаарыг дуудлага худалдаанд оруулж, иргэдэд олгодог болгох. Дуудлага худалдаагаар цугласан мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг барьж өгөх, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зарцуулах чиглэлийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгч байв.

Иймд дуудлага худалдааны бэлтгэл ажил хангагдаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар өнгөрөгч аравдугаар сар /2020.10 сар/-д мэдэгдэж байв. 

Тэгвэл өнөөдөр /2021.02.15/ auction.transdep.mn цахим хаягаар дамжуулан автомашины азын дугаарын анхны дуудлага худалдаа боллоо. Тус худалдаанд 0001 УАР, 0101 УАР, 1001 УАР, 0011 УАР, 0071 УАР, 7171 УАР, 0041 УАР, 4141 УАР зэрэг дугааруудын анхны үнийг 50 мянган төгрөгөөс дуудсан юм. 

Товчхондоо, дуудлага худалдаанд оролцогчид барьцаа болгож 50 мянган төгрөгөө нэр бүхий дансанд байршуулж оролцсон гэсэн үг юм. 

Харин  тус дуудлага худалдааны үеэр автомашины 0101 УАР дугаар 64 сая төгрөг, 0011 УАР дугаар 70 сая төгрөгт хүрч зарагдсан бол, 0001 УАР дугаар 375 сая төгрөгөөс дээш үнэд хүрч дуудагдсаар байна. Эдгээр азын дугаарын дуудлага худалдаанд 69-175 хүн оролцож, үнэ хаялцсан юм. 

Автомашины азын дугаарын дуудлага худалдааны үр дүн 2021.02.15

Сонирхуулахад, олон улсын дуудлага худалдааны жишгээс харахад “оролцогч нь 1 сая хүртэл ам.доллар байршуулж, дуудлага худалдаанд оролцдог. Ингээд ялсан тохиолдолд түүний байршуулсан ам.доллараас хасагдаж байдаг. Иймд 50 мянган төгрөгийн барьцаа байршуулж, оролцсон иргэн 375 сая төгрөгийг төлөөд, азын дугаараа авах нь эргэлзээтэй юм. Иймд тус худалдааг зохион байгуулж байгаа Авто тээврийн үндэсний төв энэхүү дуудлага худалдааны ажлаа сайжруулах шаардлага үүсэж байгааг үгүйсгэхгүй юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө