Э.Оюунболд, М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой барилдахаар болжээ

Э.Оюунболд, М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой барилдахаар болжээ

Улсын аварга Э.Оюунболд, улсын заан М.Бадарч, улсын харцага О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой тойргоор барилдахаар болжээ.

Энэ талаар тус бооцоот барилдааныг зохион байгуулагч С.Жаргал ergelt.mn сайтад ярихдаа “Бооцоот барилдааныг хэзээ байгуулах эсэхийг энэ сарын 23-ныг хүлээж байж шийднэ. Ямартай ч ирэх гуравдугаар сарын эхэнд зохион байгуулах бодолтой байгаа. Анх Э.Оюунболд аварга, М.Бадарч заан хоёрын дунд халз барилдаан хийе гэж ярьсан юм. Тэгээд энэ тухайгаа интернэтээр мэдээлсэн.

Гэтэл харцага О.Хангай, Д.Анар нар барилдах санал тавьсан. Түүнээс хойш улсын цолтой олон бөхчүүд холбогдож, халз барилдаанд оролцъё гэсэн.

Харин бид ярилцаад дээрх дөрвөн бөхийн дунд халз барилдаан хийхээр болсон. Энэ дөрөв маань жүдо, үндэс, өвөрмонгол гэсэн гурван төрлөөр 15 сая төгрөгийн бооцоотой, тойргоор барилдана. Ялсан бөх нь уг барилдаанаас олсон ашгаа нэн ядуу айлд монгол гэр авч өгөх, хүнсээр туслах зэргээр сайн үйлсэд зориулахаар болсон” гэж мэдээлжээ. Бооцооны 15 сая төгрөгийг бөхчүүд өөрсдөөсөө бус ивээн тэтгэгч компани, хувь хүмүүс гаргаж байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө