Малд яваад төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 1 өдрийн дараа эсэн мэнд олжээ

Малд яваад төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 1 өдрийн дараа эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонголын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т Малчин Г  /31 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ нь энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 08:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Харин “Баян-Өндөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Г-ыг энэ сарын 14-ний өдрийн 23:50 цагаас эхлэн гэрээс нь баруун зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:00 цагт түр зогсоосон. Ингээд маргааш нь буюу энэ сарын 15-ны өдрийн 08:40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Хайрханы шил” гэдэг газраас 09:20 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” гэж ОБЕГ-аас мэдээлжээ.