Ханбогд сум тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлжээ

Ханбогд сум тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум тэмээн сүргээрээ аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлж байна.

Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 32861 тэмээ тоолуулж аймагтаа тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар  Мандал-Овоо сум 25022, Манлай  сум 15977, Цогт-Овоо сум 13289, Хүрмэн сум 11104 тэмээ тоолуулж эхний тавд оржээ. Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 5,8 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. Тус аймагт Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан гэсэн хоёр үүлдрийн тэмээ байдаг. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 28529 ботго бойжуулжээ.