Дэлхийн загварын “VOGUE” сэтгүүл “Говь” брэндийг онцолжээ

Дэлхийн загварын “VOGUE” сэтгүүл “Говь” брэндийг онцолжээ

Дэлхийн загварын томоохон хэвлэл болох Английн  “VOGUE” сэтгүүлийн ирэх 3 дугаар сарын дугаар худалдаанд гарчээ.

Уг дугаарын нүүрийг алдарт жүжигчин Анжелина Жоли чимсэн юм. Тэгвэл “жүжигчин бүсгүйн өмссөн хувцас Монголын “Говь” брэндийнх” гэсэн мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд түгэж байна. Угтаа Анжелина “Говь” брэндийн хувцасыг өмсөөгүй, харин түүний оролцсон дугаарт “Говь” брэндийн талаар нийтлэл гарсныг зарим хүн андуурсан бололтой.  

Тодруулбал, “Vogue” сэтгүүлийн хувцас загварын буланд “Говь” брэндийн ноолууран болон хоёр талт пальто, “leggings” буюу триког уншигчдад санал болгож онцолжээ.

Сүүлийн үед “Говь”-ийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн томоохон сэтгүүлүүд онцолж байгаа. Саяхан хувцас загвар, гоо сайхан, энтертайнмэнт мэдээллийг түгээгч Германы “GALA” сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарт, “The Times”, “The Sunday Telehraph” сэтгүүл, “Mail Online” сайтын онцлох буланд “Говь”-ийн талаарх нийтлэлүүд гарсан юм. Мөн Английн “The Sunday times” сэтгүүлийн буланд “Говь” брэндийг хүн бүрт халуун дулаан мэдрэмж төрүүлэх брэнд хэмээн онцолжээ.

"Vogue" сэтгүүлийн 3-р сарын дугаарт "Говь" брэндийг онцолсон нүүр

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө