Шадар сайд танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэжээ

Шадар сайд танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэжээ

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргасан. Ингэхдээ бага ангийг 100 хувь танхим, дунд, ахлах ангийн теле болон танхим гэсэн хосолсон байдлаар оруулах санал гаргасан гэж буй. 

Тэгвэл яг одоо энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. 

Харин өчигдөр /2021.02.16/ болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс  эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууссанаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, иргэдийг вакцинжуулах явцад халдвар хүн амын дунд тархах эрсдэл байгаа учраас энэ үед танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.  

Тодруулбал, дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын сүүл, гурав, дөрөвдүгээр сард ид өрнөх учраас  энэ үе хамгийн эрсдэлтэй гэж тооцож байгаа ажээ. Гэсэн ч ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх эсэх эцсийн шийдийг  Засгийн газар гаргах юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө